МЭДЭГДЭЛ | X-Meta бирж BNB Beacon Chain (BEP2) болон BNB Smart Chain (BEP20) сүлжээний шинэчлэл болон Hard Fork-г дэмжихээр боллоо

2024-04-09

Хэрэглэгчдийн анхааралд,

X-Meta бирж BNB Beacon Chain (BEP2) болон BNB Smart Chain (BEP20) сүлжээний шинэчлэл болон Hard Fork-г дэмжихээр боллоо.

2024.04.11-ний өдрийн 15:00 цагаас BNB Beacon Chain (BEP2) болон BNB Smart Chain (BEP20) сүлжээний хэтэвчинд засвар үйлчилгээ хийх бөгөөд BNB Beacon Chain (BEP2) болон BNB Smart Chain (BEP20) сүлжээн дээрx орлого, зарлагыг 2024.04.11-ний 14:55 цагаас эхлэн зогсоох болно. Энэхүү шинэчлэл нь ойролцоогоор хоёр цаг үргэлжилнэ.

BNB Beacon Chain (BEP2) сүлжээний шинэчлэл болон Hard Fork нь 2024.04.15-ны 14:00 цагт эхлэх болно. BNB Beacon Chain (BEP2) сүлжээн дээрх крипто орлого, зарлагыг 2024.04.15-ны 13:50 цагаас эхлэн түр зогсоох болно.

BNB Smart Chain (BEP20) сүлжээний шинэчлэл болон Hard Fork нь 2024.04.18-ны ойролцоогоор 13:49 цагт эхлэх болно. BNB Smart Chain (BEP20) сүлжээн дээрх крипто орлого, зарлагыг 2024.04.18-ны ойролцоогоор 13:40 цагаас эхлэн түр зогсоох болно.

Анхаараарай:

  • Сүлжээг шинэчлэх явцад тухайн сүлжээн дээрх токенуудын арилжаанд нөлөөлөхгүй.
  • Сүлжээний шинэчлэл хийгдэж дуусмагц бид тухайн сүлжээн дээрх токенуудын орлого, зарлагыг нээх бөгөөд дахин мэдэгдэл хийхгүй болно.

 Хүлээцтэй хандсанд баярлалаа.

2024.04.09