X-META | ISO/IEC 27001:2013 Certified

2022-08-31

X-Meta бирж нь 2021 оны 12 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд “Хүн бүр өөрийн хүссэн криптовалютаа орон зай, цаг хугацаанаас үл хамаарч аюулгүй, шуурхай арилжаалах боломжийг бий болгох” итгэл үнэмшилтэй. Өнөөдөр X-Meta бирж нь ISO/IEC 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын олон улсын гэрчилгээг албан ёсоор авсныг дуулгахад таатай байна. Энэхүү гэрчилгээ нь X-Meta бирж мэдээллийн аюулгүй байдал, нууцлал болон өгөгдлийн хамгаалалтын стандартыг хэрхэн дагаж мөрддөгийн олон улсын баталгаа юм.

X-Meta биржийн Гүйцэтгэх захирал Дэйв Лий хэлэхдээ, "X-Meta-д үйлчлүүлэгчдийнхээ мэдээлэл, дижитал хөрөнгийг хамгаалах нь үргэлж чухал байсаар ирсэн. Мэдээллийн аюулгүй байдал нь бидний үндсэн үнэт зүйлсийн нэг юм, учир нь X-Meta дахь бидний эрхэм зорилгын нэг нь хэрэглэгчдэдээ аюулгүй, найдвартай орчинд криптовалют арилжаалах боломжийг олгох явдал юм. Энэхүү стандартыг хэрэгжүүлэх нь хэрэглэгчдэд нууц мэдээллийг зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөхөөс хамгаалахын тулд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан гэдгийг баталгаажуулах дотоод үйл явцыг бий болгох явдал юм. Олон улсын стандартын байгууллага (ОУСБ)-ын гэрчилгээ авах нь манай салбар болон коммюнитигийн аюулгүй байдлыг хамгаалах үүргүүдийн маань салшгүй хэсэг юм."

X-Meta нь аюулгүй байдал, нууцлалын нарийн стандартууд, журмуудыг тогтоож, аюулгүй блокчэйн технологийг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалахыг үргэлж зорьсоор ирсэн. Энэхүү гэрчилгээ нь виртуал хөрөнгийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд хэрэглэгчдэд блокчэйн болон криптовалюттай хялбар харилцах боломжийг олгохыг зорьдог манай компанийн чухал үе шат болж байн

ISO/IEC 27001:2013 - Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (ISMS) гэж юу вэ?

ISO/IEC 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (ISMS) нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын хүрээнд тавигдсан стандарт юм. Стандарт нь ISMS-ийг бий болгох, хэрэгжүүлэх, хадгалах, байнга сайжруулахад тавигдах шаардлагуудыг тодорхойлдог.

Одоогоор ISO 27001:2013 нь бизнесийн эмзэг, нууц мэдээллийг хамгаалах чадварыг үнэлэх дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц аюулгүй байдлын стандарт бөгөөд хэрэглэгчдэд тухайн компанитай хуваалцсан мэдээлэл найдвартай гэдгийг батлах боломжийг олгодог. Энэ нь мөн байгууллагын аюулгүй байдал, аливаа гадны халдлагад өртөх боломжид хандах хандлагыг үнэлж, аюулгүй байдлын аливаа эрсдэлийг бууруулахын тулд зохих хяналтыг хэрэгжүүлдэг.