МЭДЭГДЭЛ | “X-Meta” бирж дээр бүртгэлээ баталгаажуулаагүй /KYC/ хэрэглэгчдийн анхааралд

2024-05-07

“X-Meta” бирж дээр бүртгэлтэй боловч бүртгэлээ баталгаажуулаагүй /KYC даваагүй/ хэрэглэгч нарт дараах анхааруулгыг хүргүүлж байна.

“X-Meta” бирж нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, бодлого журмын хүрээнд хэрэглэгчийн хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс X-Meta бирж дээр бүртгэлтэй боловч бүртгэлээ баталгаажуулаагүй /KYC даваагүй/ хэрэглэгчдийг бүртгэлээ баталгаажуулах хүртэлх хугацаанд үйлчилгээг /орлого хийх, арилжаа хийх, зарлага гаргах, хөрөнгө зөөх/ түр хязгаарлаж буйг үүгээр мэдэгдэж байна.

“X-Meta” бирж нь үйл ажиллагаандаа дэлхийн хамгийн шилдэг AML платформыг ашигладаг бөгөөд хэрэглэгчийн хөрөнгийн аюулгүй, найдвартай байдлыг хангах үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан болно.

Та өөрийн хөрөнгийн аюулгүй байдалд итгэж болох бөгөөд өөрийн бүртгэлийг баталгаажуулсан даруйд хөрөнгө тань сэргэх тул 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүртгэлээ баталгаажуулан хамтран ажиллахыг хүсье.

Бидний шийдвэрийг хүндэтгэн бүртгэлээ баталгаажуулж буй танд баярлалаа.

🔗 Та дараах холбоосоор орж Хувийн мэдээллийн баталгаажуулалтаа (KYC) хийх зааварчилгаатай танилцаарай:

X-META бирж дээр Бүртгэл үүсгэх, Хувийн мэдээллийн баталгаажуулалтаа (KYC) хийх зааварчилгаа

Хэрэглэгч танд асууж тодруулах зүйл байвал та support@x-meta.com имэйл хаягаар хүсэлт илгээнэ үү.