МЭДЭГДЭЛ | 2025.04.17-нд BNB Smart Chain (BEP20) сүлжээний хэтэвчинд засвар үйлчилгээ хийх тухай
2025-04-15

Хэрэглэгчдийн анхааралд,
X-Meta бирж нь 2025.04.17-ны өдрийн 14:00 цагаас BNB Smart Chain (BEP20) сүлжээний хэтэвчинд засвар үйлчилгээ хийхээр боллоо. Үүнтэй холбоотойгоор 2025.04.17-ны 13:55 цагаас эхлэн BNB Smart Chain (BEP20) сүлжээн дээрх орлого, зарлагын гүйлгээг түр зогсоох бөгөөд засвар үйлчилгээ дуусмагц эргэн нээх болно. Засвар үйлчилгээ нь ойролцоогоор 2 цаг үргэлжилнэ.
Анхаараарай:
• Хэтэвчинд хийгдэх засвар үйлчилгээний явцад BNB Smart Chain (BEP20) сүлжээн дээрх токенуудын арилжаанд нөлөөлөхгүй.
• Системийг засварлаж дууссаны дараа орлого, зарлага эргээд хэвийн ажиллагаанд орох болно.
Хүлээцтэй хандсан эрхэм хэрэглэгч танд баярлалаа.
2025.04.15