FOUNDATION | Х-Мета бирж нь X-Meta Сангаа үүсгэн байгуулж байна

2022-06-11

Х-Мета бирж нь Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох чин хүсэлтэйгээр X-Meta Сангаа үүсгэн байгуулж байгаагаа дуулгахад таатай байна!

X-Meta Сан нь нийгэмд эерэг хандлагыг бий болгох үр дүнтэй, ил тод аян өрнүүлж сайхан ирээдүй, эрүүл бие болон эрүүл байгаль орчин, илүү сайхан ирээдүй рүү чиглэсэн эерэг хандлагыг бий болгох зорилготойгоор энэхүү сангаа эхлүүллээ.

Блокчэйн технологи дээр суурилан хэрэгжиж буй X-Meta Сангийн үйл ажиллагаанууд нь урьд өмнө нь хэзээ ч байгаагүй ил тод байдлыг бий болгож, тогтвортой, гэрэл гэгээтэй ирээдүй рүү урагшлах боломжийг бүрдүүлэх болно.

Та бүхэн X-Meta Сангийн албан ёсны Инстаграм хуудсыг дагаарай: @xmeta.foundation

 

 

WHERE EVERY TRADE, BUILDS A BETTER TOMORROW.