МЭДЭГДЭЛ | X-Meta бирж BNB Smart Chain (BEP20) сүлжээний шинэчлэл болон Hard Fork-г дэмжихээр боллоо

2023-12-05

Хэрэглэгчдийн анхааралд,

X-Meta бирж BNB Smart Chain (BEP20) сүлжээний шинэчлэл болон Hard Fork-г дэмжихээр боллоо.

• BNB Smart Chain (BEP20) сүлжээний шинэчлэл болон Hard Fork нь BNB Smart Chain block height 34,140,700-д хүрэх үед буюу/эсвэл ойролцоогоор 2023.12.07-ны 16:00 цагт эхлэх болно.

• BNB Smart Chain (BEP20) сүлжээний хэтэвчинд хийгдэх шинэчлэл 2023.12.06-ны 15:00 цагт эхлэнэ. BNB Smart Chain (BEP20) сүлжээн дээрх орлого, зарлага 2023.12.06-ны 14:55 цагаас эхлэн түр зогсох болно. Энэхүү шинэчлэл нь ойролцоогоор хоёр цаг үргэлжилнэ.

• BNB Smart Chain (BEP20) сүлжээн дээрх орлого, зарлага нь сүлжээний шинэчлэл болон Hard Fork хийгдэхээс өмнө буюу 2023.12.07-ны 15:45 цагаас эхлэн мөн түр хугацаанд зогсох болно.

Анхаараарай:

  • Сүлжээг шинэчлэх явцад BNB Smart Chain (BEP20) сүлжээн дээрх токенуудын арилжаанд нөлөөлөхгүй.
  • Сүлжээний шинэчлэл хийгдэж дуусмагц бид BNB Smart Chain (BEP20) сүлжээн дээрх токенуудын орлого, зарлагыг нээх бөгөөд дахин мэдэгдэл хийхгүй болно.

 Хүлээцтэй хандсанд баярлалаа.

2023.12.05