Xplained | Ethereum Merge гэж юу вэ?

2022-09-15

Хамгийн алдартай алткойн, тоо хэмжээгээрээ хоёр дахь том криптовалют болох Ethereum нь таны криптод хөрөнгө оруулалтад нөлөөлж болзошгүй томоохон программ хангамжийн шинэчлэлт хийхээр төлөвлөж байна.

Олон жилийн туршид номер нэг ухаалаг гэрээт блокчэйн байсны дараа Ethereum бага эрчим хүч зарцуулдаг технологи рүү шилжилт хийж байна. Та Ethereum 2.0 эсвэл Eth2 гэж төлөвлөсөн шинэчлэлтүүдийн талаар сонссон байж магадгүй, гэхдээ Ethereum сан нь  одоо үүнийг Ethereum Merge гэж нэрлэдэг болсон.

Ethereum-ийн үнэ 2021 онд 4800 ам.долларт хүрсэн бүх цаг үеийн дээд цэгтээ хүрсний дараа ерөнхийдөө 3000 орчим долларт хүрсэн ч энэхүү шинэчлэлт нь Ethereum болон бусад алткойнуудад нөлөөлж болзошгүй юм.

Ethereum-ийн нэгдэл нь таны криптод хөрөнгө оруулалтад ямар ач холбогдолтой вэ?

Сүүлийн зургаан сарын хугацаанд блокчейн шинэ төслүүд зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлсний дараа шинэчлэлт нь Ethereum-ийн өсөлтөд түлхэц болно гэж зарим шинжээчид үзэж байна.

Учир нь Ethereum-ийн нэгдэл нь боловсруулалтыг хурдасгаж, илүү аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангаж, Ethereum-ийн эрчим хүчний хэрэглээг 98% ба түүнээс дээш бууруулах боломжтой гэж YouTuber болон крипто сурган хүмүүжүүлэгч Хашоши "Crypto Over Coffee" подкастынхаа саяхны дугаарт хэлэв.

Solana, Polkadot зэрэг өрсөлдөгч протоколуудад энэхүү шинэчлэлт нь нэмэлт дарамт учруулж болно. Учир нь шинэчлэлт нь сүлжээг өргөжүүлэх, гүйлгээний зардлыг бууруулах, блокчейн технологийг нэмэлт нэвтрүүлэх боломжийг олгож байгаа юм. 

Хөрөнгө оруулагчид өөрсдийн Ethereum-тай ямар нэгэн зүйл хийх шаардлагатай юу?

Ethereum вэбсайтад одоогийн ETH эзэмшигчид Ethereum Merge-ийн тал дээр юу ч хийх шаардлагагүй гэж мэдэгджээ. Хэрэглэгч та стейкинг хийх  эсвэл шинэчлэлтийг туршихад тусалснаар шинэчлэлд илүү оролцох боломжтой бөгөөд таны эзэмшил хэвээр үлдэнэ.

Санхүүгийн зөвлөх, Bone Fide Wealth компанийн ерөнхийлөгч Даг Бонепарт "Энэ бол програм хангамжийн шинэчлэлтэй адил юм" гэж Ethereum Merge-ийн талаар хэлсэн байна.

Та хөрөнгө оруулалтын стратегиа өөрчлөх ёстой юу?

Хөгжүүлэлт хийгдэж байх үед та юу ч хийх шаардлагагүй. Учир нь бүх зүйл хэвийн болтол хэсэг хугацаа шаардагдах бөгөөд энэ үед зохицуулалтыг нэмэгдүүлэх зэрэг бусад хүчин зүйлүүд нь Ethereum болон бусад криптод нөлөөлж болзошгүй юм.

Ethereum хэрхэн шинэчлэгдэж байна вэ?

Ethereum нь "Стейкийн баталгаа (Proof of Stake)" хэмээх зөвшилцлийн механизмыг ашигладаг Beacon Chain-рүү шилжих эхний үе шатанд явж байна.

Bitcoin болон Ethereum хоёулаа анх гарч ирэхдээ блокчейн гүйлгээ бүрийг баталгаажуулахын тулд "Aжлын баталгаа (Proof of work)" гэж нэрлэгддэг процессыг ашигласан. Энэ нь гүйлгээг блокчэйн буюу дижитал дэвтэрт системчилсэн процессоор блок болгон нэмдэг. Ажлын баталгааны систем нь бүх компьютерийн сүлжээг хүлээн зөвшөөрч, шинэ блок үүсгэхийг шаарддаг бөгөөд энэ нь маш их тооцоолох хүчийг ашигладаг.

Стейкийн баталгааны загварууд нь компьютерээр хийлгэхийн оронд сүлжээний оролцогчидоор хийлгэн, гинжин хэлхээнд шинээр нэмэгдсэн блокуудыг барьцаалан криптовалютыг хэмжээг хязгаарлан, эрчим хүчний хэрэглээг багасгадаг. Банкууд мөнгөө эргэлдүүлж, зээлдүүлэхийн тулд харилцагчдынхаа мөнгийг цуглуулахыг шаарддагтай адил крипто дахь стейкийн баталгааны загварууд нь бид fiat доллар эргэлдүүлдэгтэй адил экосистемд криптовалютыг эргэлдүүлэх боломжийг олгодог. Криптог аль хэдийн нэг удаа үйлдвэрлэж байсан тул стейкийн баталгааны загварууд блокчейн шинэ гүйлгээг баталгаажуулахын тулд ажлын баталгааны загвараас бага цаг хугацаа, хүч зарцуулдаг.

Ethereum яагаад шинэчлэгдэж байна вэ?

Стейкийн баталгаа загварт шилжих нь олон талаас ашигтай юм. Нэгдүгээрт, энэ загвар нь эрчим хүч бага зарцуулдаг тул криптовалют нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй асуудлыг шийдэж байгаа юм.

Хоёрдугаарт, стейкийн баталгаа нь илүү шинэ, илүү дэвшилтэт гэж тооцогддог бөгөөд энэ салбарт илүү өргөнөөр хүлээн зөвшөөрөгддөг. "Юу нь илүү дээр вэ, ямар чиглэлийн дагуу явах ёстой вэ талаар маргалдах шаардлаггүй гэж би бодож байна” гэж Ethereum-тай нийцтэй шинэ ухаалаг гэрээний сүлжээ болох Moonbeam-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дерек Ёо хэлэв. 

Ethereum шинэчлэл хэзээ хийгдэх вэ?

Ethereum-ийн шилжилтийн явцад хэд хэдэн чухал үе шатууд байгаа.

Эхний шатанд, анхны Ethereum Mainnet (ажлын баталгааны загвар)-тэй зэрэгцээ ажиллаж байгаа Ethereum Beacon Chain нь 2020 оны сүүлээр боловсруулагдсан шинэ стейкийн баталгааны загвартай нэгдэх болно.

Mainnet Ethereum нь Beacon Chain-тай нэгдэж, сүлжээг бүхэлд нь эрчим хүчний хэмнэлттэй болгож, стейкинг хийх боломжийг олгож байгаа юм.

Ethereum Merge-ийн нэгдүгээр үе шат нь 2022 оны 3-р улиралд төлөвлөгдөж байгаа ба Ethereum-ийн үндсэн хөгжүүлэгч Тим Бейко энэ шилжилтийг 6-р сараас "хэдхэн сарын дараа" хийх болно гэж твиттер хуудсандаа жиргэжээ.

Дараа нь Ethereum нь 2023 онд жижиг алхамаар илүү том хувилбарыг хэрэгжүүлэх бөгөөд жижиг хэлтэрхий гинжүүд (smaller shard chains) нь цаг хугацааны явцад тавигдах болно. Sharding гэдэг нь сүлжээнд ачаалал үүсгэхгүйгээр сүлжээг илүү хурдан боловсруулах боломжийг олгохын тулд том өгөгдлийг жижиг хэсгүүдэд хуваах үйл явц юм.  

Ирээдүйд Ethereum-ийг юу хүлээж байна вэ?

Энэхүү шинэчлэлт нь шинэ ETH нийлүүлэлт буурахад хүргэж болзошгүй бөгөөд стейкинг хийхэд бэлэн ETH-ийн хэмжээнээс хамааран Ethereum блокчейн сонирхол нэмэгдэж магадгүй юм.

DeFi-ийн хөрөнгө оруулагчид энэхүү шинэчлэлтийг тэсэн ядан хүлээж байна. Одоо Ethereum Consensus Model-ийн стейкинг шинэ механизмд дор хаяж 31 тэрбум долларын ETH хадгалагдаж байгаа бөгөөд ногоон гэрэл асмагц шинэ гүйлгээг баталгаажуулахад бэлэн байна.

 

 

WHERE EVERY TRADE, BUILDS A BETTER TOMORROW.