МЭДЭГДЭЛ | 2025.06.19-нд BNB Smart Chain (BEP20) сүлжээний хэтэвчинд засвар үйлчилгээ хийх тухай

2025-06-19

Хэрэглэгчдийн анхааралд,

X-Meta бирж нь 2025.06.19-ний өдрийн 14:00 цагаас BNB Smart Chain (BEP20) сүлжээний хэтэвчинд засвар үйлчилгээ хийх болно. Үүнтэй холбоотойгоор 2025.06.19-ний 13:55 цагаас эхлэн BNB Smart Chain (BEP20) сүлжээн дээрх орлого, зарлагын гүйлгээг түр зогсоох бөгөөд засвар үйлчилгээ дуусмагц эргэн нээх болно. Засвар үйлчилгээ нь ойролцоогоор 1 цаг үргэлжилнэ.

Анхаараарай:
• Хэтэвчинд хийгдэх засвар үйлчилгээний явцад BNB Smart Chain (BEP20) сүлжээн дээрх токенуудын арилжаанд нөлөөлөхгүй.
• Системийг засварлаж дууссаны дараа орлого, зарлага эргээд хэвийн ажиллагаанд орох болно.

Хүлээцтэй хандсан эрхэм хэрэглэгч танд баярлалаа.

2025.06.19 11:00