МЭДЭГДЭЛ | Ethereum (ETH) сүлжээний хэтэвчинд хийгдэх засвар үйлчилгээ - 2024.03.06

2024-03-04

Хэрэглэгчдийн анхааралд,

X-Meta бирж нь 2024.03.06-ны 15:00 цагаас Ethereum (ETH) сүлжээний хэтэвчинд засвар үйлчилгээ хийхээр боллоо. Засвар үйлчилгээ нь ойролцоогоор 2 цаг үргэлжилнэ.

Анхаараарай:

• Хэтэвчинд хийгдэх засвар үйлчилгээний явцад Ethereum (ETH) сүлжээн дээрх токенуудын арилжаанд нөлөөлөхгүй.

• Ethereum (ETH) сүлжээн дээрx орлого, зарлагыг 2024.03.06-ны 14:55 цагаас эхлэн зогсоох болно.

• Системийг засварлаж дууссаны дараа орлого, зарлага эргээд хэвийн ажиллагаанд орох болно.

Хүлээцтэй хандсанд баярлалаа.

2024.03.04